EGAZAR.GOV.MN / EGAZAR

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нэг. Ерөнхий зүйл

"egazar.gov.mn" нь газрын цахим сайт нь Монгол улсад олгогдсон газрын байршил, тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээлэл, мөн бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг олон төрлийн мэдээллийг агуулж байгаа болно. Үйлчилгээний нөхцөл нь газрын цахим үйлчилгээг "egazar.gov.mn" вэб порталд холбон цахимаар үзүүлэх, түүнтэй холбоотой цогц мэдээлэл өгөх харилцааг зохицуулах гэрээ юм. Иймд үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан цахим үйлчилгээг авна уу.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

  1. "egazar.gov.mn" нь иргэн, хуулийн этгээд газрын үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой вэб портал систем юм
  2. ДАН нь цахим орчинд тухайн иргэнийг таньж, баталгаажуулах зорилготой, өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй ажиллах боломжтой платформ бүхий танилт нэвтрэлтийн нэгдсэн систем юм.
  3. ХУР нь олон улсын жишигт нийцсэн, найдвартай ажиллагаатай, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэхэд зориулсан төрийн мэдээлэл солилцооны систем юм.

Гурав. "egazar.gov.mn" системийн үйлчлүүлэгч

  1. Газрын харилцаанд оролцох эрх бүхийн Монгол улсын иргэн, хуулийн этгээд
  2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн (Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан, хурууны хээний мэдээллийг өгсөн байх шаардлагатай);

Дөрөв. "egazar.gov.mn"-д нэвтрэх

  1. Үйлчлүүлэгч "egazar.gov.mn"-д нэвтрэхдээ цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах ДАН системийг ашиглана.
  2. Газрын албанаас олгогдсон хэрэглэгчийн нэр, нууц үгээр нэвтрэх боломжтой
  3. ДАН системд ашиглагдах үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, нууц үг, тоон гарын үсгийн гэрчилгээ, гар утас руу мессежээр илгээдэг нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.
  4. Үйлчлүүлэгч өөрийн бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үйлчилгээ авч дууссан бол системээс гарах шаардлагатай. Үйлчлүүлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний хувийн болон бусад мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг "egazar.gov.mn" хариуцахгүй.
  5. "egazar.gov.mn"-д өөр үйлчлүүлэгчийн нэвтрэх эрхийг ашиглаж үйлчилгээ авахыг хориглоно.
  6. "egazar.gov.mn"-д нэвтрэх эрх, нууц үг, тоон гарын үсгийн токен зэргийг бусдад хууль бус зорилгоор дамжуулах, ашиглуулахыг хориглоно.
  7. Үйлчлүүлэгч "egazar.gov.mn" -д нэвтрэх эрхээ бусдад алдсан, шилжүүлсэн эсхүл зөвшөөрөлгүй таны хувийн мэдээлэлд хандсан нөхцөл байдал үүссэн гэж үзвэл энэ тухай хуулийн байгууллагад мэдэгдэж, нууц үгээ солих үүрэгтэй.

Тав. Хувийн өгөгдөл, мэдээлэл

  1. "egazar.gov.mn"-д ДАН системийг ашиглан нэвтэрснээр тухайн үйлчилгээнд ашиглагдах Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, эрх бүхий төрийн байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрнө.
  2. ХУР системээр дамжуулан үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэлд хандсан байдал, үйлчилгээний түүх, идэвхтэй байгаа үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн байдал, төлбөрийн мэдээлэл зэргийг үйлчлүүлэгч өөрөө шалгах боломжийг "egazar.gov.mn" бүрдүүлнэ.
  3. Үйлчлүүлэгч "egazar.gov.mn", ХУP системээс гарч байгаа мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавьж, зөрүүтэй, алдаатай мэдээллийн талаар "egazar.gov.mn" болон эрх бүхий төрийн байгууллагад мэдэгдэж залруулах талаар шаардлага тавих эрхтэй.
  4. "egazar.gov.mn"-тэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь "egazar.gov.mn" -ийн дата бөгөөд Монгол Улсын Байгууллагын нууцын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулагдана.

Зургаа. Хэрэглэгчийн эрх

  1. Үйлчлүүлэгч өөрийн хувийн мэдээллийг "egazar.gov.mn" хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэл гаргуулж авах эрхтэй.
  2. Үйлчлүүлэгч "egazar.gov.mn" -ийг ашиглахаас татгалзах, нэвтрэх эрхээ хаалгах эрхтэй.
  3. Үйлчлүүлэгч "egazar.gov.mn" порталаар гаргасан үйлчилгээний хүсэлтийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.
  4. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг гишүүн байгууллагад хандан гаргах эрхтэй.

Долоо. Сэжигтэй тохиолдолд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Хэрэв таны "egazar.gov.mn" бүртгэлээр өөр этгээд нэвтэрч байгаа талаар ямар нэг сэжиг төрвөл энэ талаар бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү. Холбоо барих хаяг: Засгийн газрын 12-р байр 15170 Барилгачдын талбай 3 Улаанбаатар хот, info@gazar.gov.mn, Утас: +976-51-260638

Найм. "egazar.gov.mn" -ний ашиглалт, үйлчилгээ

  1. "egazar.gov.mn"нь 7 хоногийн бүх өдөр 24 цагийн горимоор ажиллана.
  2. "egazar.gov.mn"нь төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд түр зогсолт хийж болно. Засвар үйлчилгээний талаарх мэдээллийг ажлын 1-2 хоногийн өмнө нийтэлж байна.
  3. "egazar.gov.mn"нь бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хэдий ч гишүүн байгууллагын үйлчилгээний хүсэлтийг боловсруулах хугацаанд өөрчлөлт орно.
  4. Гишүүн байгууллагын мэдээллийн системд гарсан доголдолд "egazar.gov.mn" хариуцлага хүлээхгүй боловч системийн найдвартай ажиллагааг сэргээхэд хүчин чармайлт гарган ажиллана.
  5. "egazar.gov.mn"дээрх цахим үйлчилгээ тус бүрийн талаар үйлчлүүлэгчид аль болох цогц мэдээлэл өгөхийг эрмэлзэнэ.
  6. "egazar.gov.mn"-ийн алдаанаас болж үйлчлүүлэгч, гишүүн байгууллагад учирсан аливаа хохирлыг шалгах техникийн багийг байгуулах ба түүний дүгнэлтэд үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ.

2020/09/19-нд хянав